УИХ-ын Төсвийн байнгын хороо “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг 6 дугаар сарын 15, 16-нд Төрийн ордонд Их эзэн Чингис хаан танхимд зохион байгуулна. Өнөөдрийн сонсголоор нийслэлийн төсвийн сүүлийн 3 жилийн бүрдүүлэлтийг нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва танилцуулав.
2022 оны төсвөөс эхлэн ААНОАТ-ын 20%-ийг нийслэлийн төсөвт оруулдаг болжээ. Нийслэлийн төсөв 2024 онд 1 их наяд 884 тэрбум төгрөг байсан бол одоо 4 их наяд болж нэмэгдсэн нь мега төслүүдтэй холбоотой байна. 2026 онд 3 их наяд 156 тэрбум төгрөгөөр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. “Туулын хурдны зам” төсөлд 800 тэрбумаас 1 ч төгрөг зарцуулаагүй байна. 1 их наяд 273,6 тэрбум төгрөг Сэлбэ дэд төвд, 5 тэрбум төгрөг Эрчим хүчний хуримтлуур станцад зарцуулахаар төлөвлөжээ.

One response to “Б.Пүрэвдагва: “Туулын хурдны зам”-д 1 ч төгрөг зарцуулаагүй байна”
1-р тойрог замын асуудлаар тодорхой хариу өгөөчээ яг ямар маршутаар явахын гэдэг хэзээ эхлэх эсвэл хэзээч эхлэхгүй гэдэгээ хэлээчээ бид бас засвар үйлчилгээгээ хийх байшин барилга барих асуудалууд байнаа