“Туулын хурдны зам”-д төсөвт өртгөөс гадна 7.8 тэрбум төгрөг зарцуулжээ


УИХ-ын Төсвийн байнгын хороо “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголоор өнөөдөр “Туулын хурдны зам” төслийг танилцуулж байна.

Ерөнхий аудитор С.Магнайсүрэн:

“Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхэд төсөвт өртгөөс гадна 7.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнд:

  • “Туулын хурдны зам” төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээний гэрээнд 100 сая төгрөг
  • Зураг төслийг шинэчлэхэд 2.9 тэрбум төгрөг  
  • Газар чөлөөлөх нөхөн төлбөрт 2025 онд 800 сая төгрөг, 2026 онд 3.9 тэрбум төгрөг
  • “Туулын хурдны зам” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны зардалд 50 сая төгрөг
  • “Туулын хурдны зам” барих барилгын ажлын зураг төсөл боловсруулах, худалдан авах, барилгын ажил гүйцэтгэх гэрээ хэлэлцээ хийх, зөвлөх үйлчилгээний зардалд  25 сая төгрөг
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *