Наадамчдыг Дарханд наадахыг урилаа


Дархан-Уул аймаг Үндэсний их баяр наадмаа 7-р сарын 8, 9, 10-нд хийхээр товлолоо. 7-р сарын 8-нд баярын хурал, урлагийн тоглолттой. Наадмынхаа нээлтийг 7-р сарын 9-нд хийнэ.

Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ой өнөө жил тохиож буй. Үүнтэй холбогдуулан өнөө жилийн наадмаараа 258 бөх барилдуулж, сур харвааны төрлийг нэмэх, бай шагналынхаа хэмжээг өсгөхөөр болжээ. Мөн дотоодын аялагчдыг Дарханд ирж наадахыг тус аймгийн ЗДТГ урилаа. Дархан хотын ойд зориулж, тус аймаг 65 бүтээлч ажил хийж байгаа юм. Дархан хотын ойг 10-р сарын 17-нд албан ёсоор тэмдэглэнэ.

Сумдын наадмын тов:

Хонгор сумын наадам 7-р сарын 2, 3-нд

Орхон сумын наадам 7-р сарын 3, 4-нд

Шарынгол сумын баяр наадам 7-р сарын 4, 5-нд


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *