“Их долоо”-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт Францын Эвиан-ле-Бэн хотод даваа гарагт эхэллээ. Дээд хэмжээний уулзалтаар Трампын тарифын заналхийллийг хэлэлцэнэ. Мөн АНУ, Тегеран дайнаа зогсоох урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэний дараа, Ираны асуудлаарх дараагийн алхмуудыг хэлэлцэх нь дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр шийдвэрлэх гол асуудлуудын нэг болох юм байна.
Үүнээс гадна Украины дайн, дэлхийн эдийн засгийн тэнцвэргүй байдлыг арилгах, нэн чухал ашигт малтмалын гол нийлүүлэгч болох Хятадаас хамааралгүйгээр бусад эх үүсвэрээс бүрдүүлэх зэрэг асуудлаар нэгдсэн байр сууринд хүрэхийг эрмэлзэх юм.
Тэд уулзалтын өмнө Францын Эвиан-ле-Бэн хотод хамтдаа зургаа татууллаа. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, тэргүүн хатагтай Брижит Макрон нар тэднийг хүлээн авлаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Италийн Ерөнхий сайд Жоржиа, Германы Канцлер Фридрих Мерц гэргий Шарлотта Мерцийн хамт, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер гэргий Виктория Стармерын хамт, Канадын Ерөнхий сайд Марк Карни гэргий Диана Фокс Карнигийн хамт, Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи нар байлаа.

