“Оюутолгой”-н тээврийн замыг нээжээ


“Эрс шинэчлэл” хөдөлгөөн”-ий зарим гишүүн өчигдөр (2026.06.17)‑ны 09:00 цагаас эхлэн “Оюутолгой” компаниас БНХАУ руу баяжмал тээвэрлэдэг замыг хаасан юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Н.Учрал уг замыг яаралтай нээх, зам хаасан хүмүүст хариуцлага тооцохыг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, ЦЕГ-ын дарга нарт өгсөн.

Үүний дагуу ЦЕГ уг замыг нээж, өнөөдөр өглөөнөөс эхлэн “Оюутолгой” компаниас БНХАУ руу баяжмал тээвэрлэдэг замыг нээжээ. Энэ тухай “Оюутолгой” компани “Зэсийн баяжмалын экспортын цуваа хэвийн явж эхлэв. Монгол Улсын эдийн засагт эргэлдэж буй 3 төгрөг тутмын 1 нь уул уурхайн салбараас орж ирж байна. “Оюутолгой” үйлдвэр өдөр бүр дунджаар 23 тэрбум төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шууд болон дам нөлөөгөөрөө эдийн засгийн 10 гаруй хувийг бүрдүүлж байна” хэмээн мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *