2028 оны олимпын эрхийн оноо олгох жүдо бөхийн эхний тэмцээн эхэллээ


“Лос Анжелес-2028” олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жин дэх барилдаанууд явагдана.

Урьдчилсан шатны барилдаанууд 9:30 цагаас, медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ.  Тэмцээнд 58 орны тамирчид оролцоно. Олимпын аварга 5, дэлхийн аварга 25 тамирчин иржээ. 14 жинд дэлхийн чансааны эхний 10-т байгаа 83 тамирчин оролцож байгаа нь өндөр үзүүлэлт юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *