Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.06.19) нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг олонхын саналаар дэмжлээ.

Хуулийн өөрчлөлтөөр 500 мянга гаруй ахмадын тэтгэврийг шимтгэл төлсөн хугацаанаас нь хамаарч нэмэгдүүлж, олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр тогтоолгодог шударга зарчмыг хэрэгжүүлж, иргэн бүрд өгөөжтэй хуримтлал үүсгэх тогтолцооны шинэчлэлийг хийх бодит зохицуулалтууд орсноороо ач холбогдолтой.

Хуулийн төслийн онцлох заалтуудыг танилцуулж байна.

  • 100,000-300,000 төгрөгийн баталгаат тэтгэврийг ахмад настан бүрд шинээр олгоно. 504,000 ахмадын тэтгэвэр нэмэгдэнэ.
  • 1.4 сая төгрөгийн цалингийн дээд хязгаарыг 2.4 сая төгрөг болгоно.141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилна.
  • Нэр төдий, үр өгөөжгүй нэрийн дансны тогтолцоог өөрчилнө
  • Тэтгэврийг цалин, үнийн өсөлттэй уялдуулан жил бүр автоматаар индексжүүлнэ.
  • 25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдийн нэмэгдлийг жилийн 1.5-аас 2 хувь болгож өсгөнө.
  • Сүүлийн 5 жилд бүртгүүлэн ажиллаж буй 1-5 ажилтантай ажил олгогчийн төлөх НДШ-ийг 36 хүртэлх сараар чөлөөлнө.
  • Ахмадууд болон оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *