Сонгуулийн мэдээллийн https://e-election.mn/ цахим санд бүртгүүлснээр эдгээр нам, нэр дэвшигчдийн 315 ажиглагч 71 санал авах байранд ажилласан юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийг нам, нэр дэвшигчийн ажиглагчид болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын (БНЭУ)-ын Сонгуулийн комиссын албан хаагчид ажиглалаа. Энэ удаагийн сонгуульд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр нэг нэр дэвшигч, таван бие даан нэр дэвшигч өрсөлдөв.
Сонгуулийн мэдээллийн https://e-election.mn/ цахим санд бүртгүүлснээр эдгээр нам, нэр дэвшигчдийн 315 ажиглагч 71 санал авах байранд ажилласан юм.
БНЭУ-ын Сонгуулийн комиссын Хэвлэл мэдээллийн газрын дарга Ашиш Гояал, Хуулийн газрын дэд дарга Вижав Кумар нар Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын санал авах байруудад очиж ажиглажээ.
Нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны даруйд урьдчилсан дүнг https://m-election.mn/ цахим сайтаар шууд дамжуулсан. Урьдчилсан дүнг дамжуулах үйл явцыг гадаадын ажиглагчид Сонгуулийн ерөнхий хорооноос ажигласан байна.
