Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулах нь иргэний харьяалал өөрчлөхтэй холбоогүй


Баян-Өлгий аймагт Казахстан улсын Консулын газар байгуулахаар болсон. Үүнийг хүмүүс янз бүрээр ойлгож байгаа юм. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яам дараах тайлбарыг гаргажээ. Үүнд:

-Консулын газар байгуулах асуудал нь тухайн бүс нутгийн харьяалал, эсвэл тэнд оршин суугчдын иргэний харьяаллыг өөрчлөх асуудалтай огт холбоогүй. Харин улс хоорондын найрсаг харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг дэмжих зорилгоор олон улсын эрх зүйн хүрээнд (Дипломат болон консулын харилцааны тухай Венийн конвенцүүд) хэрэгждэг улс хоорондын дипломат харилцааны нийтлэг практик билээ.

Монгол Улсын соёрxон баталсан олон улсын гэрээ болох Консулын харилцааны тухай Венийн конвенцын 4 дүгээр зүйлээр консулын байгууллагыг нээх асуудлыг зохицуулсан байдаг ба томилогч улсаас консулын байгууллагыг хүлээн авагч улсын газар нутагт байгуулахдаа зөвшөөрөл авах зохицуулалттай. Түүнчлэн тухайн консулын байгууллагын байрлах газар, түүний зиндаа, консулын тойргийг томилогч улс зөвхөн хүлээн авагч улсын зөвшөөрлөөр өөрчилж болдог.

Дэлхийн олон оронд консулын газрууд нийслэлээс гадна томоохон хот, бүс нутгуудад байрладаг бөгөөд энэ нь тухайн улсын бүрэн эрхт байдалд халдсан хэрэг бус, харин хүлээн авагч улсын зөвшөөрөл, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг дипломат төлөөллийн хэлбэр юм.

Манай улсын 34 ЭСЯ-наас гадна 2 Байнгын төлөөлөгчийн газар, 14 Ерөнхий консулын газар, Консулын газар хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байна. Үүнд Алматы хот дахь манай улсын Консулын төлөөлөгчийн газар багтана. Харин Монгол Улсад гадаадын 27 ЭСЯ, мөн Замын-Үүдэд БНХАУ-ын, Дарханд ОХУ-ын Ерөнхий консулын газар ажилладаг.

ИРГЭД ЗОРЧИХ БОЛОН ОРШИН СУУХТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ:

Одоогийн байдлаар Монголын “Хүннү-Эйр” компани Улаанбаатар-Алматы хотуудын хооронд долоо хоногт 4 удаа, Казахстаны SCAT компани Астана-Улаанбаатар хотуудын хооронд долоо хоногт 2 удаа шууд нислэг үйлдэж буйгаас гадна Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг эхлүүлэх асуудлыг судалж байна.

ХХЕГ-аас гаргасан мэдээллээр 2025 оны байдлаар Монгол Улсад Казаxстаны 24,395 иргэн зорчсон бол Казаxстанд Монгол Улсын 23,849 иргэн зорчжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *