Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа … төвийн даргаар ажиллаж байхдаа 2 сая төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт холбогдсон Э.Т-гийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Түүнд уг мөнгийг өгч, хүүгээ ажилд оруулахыг хүссэн Н.О-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тэрээр бусдын дансаар дамжуулан, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа … төвийн даргад 2 сая төгрөг өгснийг АТГ тогтоосон аж.
Хахууль өгсөн, авсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

One response to “Хахууль өгсөн, авсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлжээ”
Төрбаяр уу, нөгөө захиргааны гнг шаар мишээл шээд нэг эвгүй гар бэйдиймаа