8 намыг УДШ-д бүртгэлгүйд тооцлоо


Улсын дээд шүүхийн нийт шүүгч өнөөдөр (2026.06.22) хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ. 

1.Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам (ЭЧХН)-ын оноосон нэрийг “Эрх чөлөө нам” (ЭЧН) болгон өөрчлөх, үүнтэй холбогдуулан намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд бүртгэхээр шийдвэрлэв.

2.Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2026.03.31-ний 34 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын жагсаалтыг шинэчлэн батлав. Уг жагсаалтад 8 намыг бүртгээгүй аж. Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар 2025.12.31-ний дотор намууд дүрмээ уг хуульд нийцүүлэн, УДШ-д шинэчлэн бүртгүүлэх ёстой байв. Гэвч Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Ард түмний нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монгол шинэчлэлт нам, ШИНЭ нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам уг хуулийг мөрдөөгүй. Иймд эдгээр 8 намыг Улсын дээд шүүхэд бүртгэлгүйд тооцохоор УДШ тогтов. Эдгээр намын эд хөрөнгө, төлбөр тооцоотой холбоотой бусад асуудлыг Улс төрийн намын тухай хууль болон Иргэний хуулийн дагуу шийдвэрлэхэд энэхүү тогтоол саад болохгүй юм байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *