А.Амартүвшин нийслэлийн засаг даргын орлогч байхаа болив


Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва багаа шинэчилж байгаа. Тэр нийслэлийн засаг даргын байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого хариуцсан орлогч А.Амартүвшинг уг албан тушаалаас нь чөлөөлж, агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөр хариуцсан зохицуулагчаар томилжээ. А.Амартүвшин:

  • 2008 онд УИХ-ын Тамгын газрын захиргааны хэлтэст зохион байгуулагч
  • 2008-2013 онд УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, шинжээч, референт
  • 2013-2016 онд БНБУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, консул
  • 2016 оноос өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн ЗДТГ-т Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм.
  • 2020-2024 онд Хан-Уул дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч
  • 2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
  • 2024-2026 он Нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч
  • 2026 оноос агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөр хариуцсан зохицуулагч
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *