Үндэсний их баяр наадам 7-р сарын 11, 12-нд болно. Энэ баярыг тохиолдуулан Монгол Улс даяар 7-р сарын 11-15-нд 5 хоног амардаг. Тэгвэл өнөө жилийн 11, 12 бямба, ням гарагт таарч байна.
Тиймээс ард олныг наадмаар 5 хоног амарч тайван наадах, хөдөө явах боломж олгохын тулд 7-р сарын 16, 17-ны ажлын өдрийг шилжүүлэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд өнөөдөр Засгийн газарт санал гаргаж, хуралдаанаар хэлэлцүүллээ. Түүний саналыг ЗГ дэмжиж, 7-р сарын 16, 17-ны ажлын өдрийг дараагийнх нь амралтын өдрүүдэд шилжүүлэв. Үүгээр нийтийн албан хаагчид 7-р сарын 10-19-ний хооронд амарч, 20-ны даваа гарагт ажил эхлэхээр болж байна.
Бүх нийтийн амралтын өдөр бямба, ням гарагт тохиовол Засгийн газар ажлын өдөр шилжүүлж болох хуультай. Өнгөрсөн жил ч Үндэсний их баяр наадмын өдрүүд амралтын өдрүүдтэй давхацсан тул Засгийн газраас ажилтан, албан хаагчдыг ажлын өдрүүдэд нөхөн амраах зохицуулалт хийж байв. Учир нь Цагаан сар, Үндэсний их баяр наадам зэрэг үндэсний их баяраар ийм зохицуулалт хийдэг.
7-р сарын 16, 17-ны ажлын өдрөөр амарч, дараа нь нөхөн ажиллахаар боллоо
