Цаг үеийн асуудлаар Ц.Идэрбат сайдаас дараах мэдээллийг тодрууллаа.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:
-Махны үнийг буулгах боломж алга уу?
-Төрөөс маханд оролцож байгаа ганцхан арга байгаа нь нөөцийн мах. 7-р сарын 1 хүртэл нөөцийн мах худалд гэсэн чиглэл надад ЗГ өгсөн.
-О.Амгаланбаатар гишүүн шүлхий тарааж махны үнэ буулгах гэж байна гэсэн.
-Би тэрийг сонсоод маш их гайхсан. О.Амгаланбаатар гишүүн сонин содон юм сэтгэдэг хүн. Энэ удаа арай хэтэрч байна. Төрд ажиллаж байсан хүн ийм юм ярьж байгаад би их гайхаж байна. Шүлхий гаргахгүйн төлөө бүхэл бүтэн систем ажиллаж байгаа шүү дээ. Баян-Өлгий, Ховд аймагт 1000 гаруй хүн шүлхийтэй тэмцэж байна.
–Шүлхийн вакцин малд хийж эхэлсэн үү?
-Өнөө өглөөнөөс Ховдын малд вакцин хийж эхэлсэн. Маргааш өглөөнөөс Баян-Өлгийн малд тарьж эхэлнэ.
САТ1 хэвшлийн вакцин Дэлхий даяар олдоц муутай байгаа. Хил гаалиас эхлээд вакцин авахад их төвөгтэй замыг туулж ирж байна. 10-аад жилийн турш олон тэрбум төгрөг зарцуулаад, баахан вакцин тариад байдаг. Гарч байгаа үр дүн алга. 7, 8 жилийн өмнө эрдэмтэд цуглаж, нэлээн маргаан гарч гарч, бүх нийтээр нь вакцинжуулъя гэдэг шийдвэр гарсан юм байна лээ. Жилдээ 2 удаа вакцинжуулдаг. “Биокомбинат” үйлдвэрт үйлдвэрлэдэг болох хэрэгтэй юм байна. 2 хөршөөсөө САТ1 хэвшлийн шүлхийн вакцин авах гэж маш их цаг алдлаа.
“Улсаараа малын өвчнөөс салъя гэвэл малчнаасаа эхлээд улсаараа хариуцлагатай баймаар байна” гэж эрдэмтэд ярьж байна. Мал угаалга гэхээр хоттой хонийг хашааных нь цаанаас шүршиж байна. Энийгээ боль оо! Ваннд угаадаг болох хэрэгтэй. Мал эмнэлгийн үйлчилгээ гэдэг бол малын өвчний асуудал биш ээ.
