Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба сэтгүүлчдэд танилцуулав.
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба:
-Монгол Улс, БНСУ-ын ЗГ хооронд батлан хамгаалах хэлэлцээр байгуулах эрхийг Батлан хамгаалахын сайд Д.Батлутад өнөөдөр ЗГ олголоо.
Жил бүр Төрийн далбааны өдөр буюу 7 дугаар сарын 10-нд цэргийн ёслолын жагсаал зохион байгуулдаг. Энэ жил Ерөнхийлөгч, ЗГ-ын шийдвэрээр цэргүүд бүрэн зэвсэг, техниктэйгээр ёслолын жагсаалд оролцоно. Бүрэн дэлгэмэл жагсаал зохион байгуулахаар өнөөдөр ЗГ шийдвэрлэж, үүнд шаардлагатай зардлыг баталлаа.
Төрийн 8500 гаруй цэрэг, хууль сахиулагч жагсана. 90 гаруй техник, байлдааны нисдэг тэрэг, тусгай техникийн парад давхар зохион байгуулна. Монгол Улсын батлан хамгаалах салбарт шинээр нэвтрүүлсэн цэргийн болон тусгай зориулалтын техникүүдийг энэ парадаар олон нийтэд харуулна. Дотооддоо үйлдвэрлэж буй хуягласан болон хүнд, хөнгөн байлдааны машин, дронуудаа ард түмэнд танилцуулна.
2024 оноос цэргийн дүрэмт хувцасны загварыг шинэчилсэн. 3-5 төрөл байсан бол 3-4 төрлөөр нэмэгдсэн. Үүнийгээ энэ жагсаалд өмсөж оролцоно.

One response to “Д.Баасандамба: Монголд үйлдвэрлэсэн байлдааны машин, дронуудаа ард түмэнд танилцуулна”
Эхлээд ядаж буу, сумаа хангалттай үйлдвэрлэдэг болчихооч. тэгээд дайны үед хүн бүрээ зэвсэглэчихэд бас л үзээтэй шд