2026 оны Элсэлтийн шалгалт өнөөдрөөс буюу 06-р сарын 25-аас Түүх, Англи хэлний хичээлээр эхэлж байна. 06-р сарын 28-ны өдрийг хүртэл нийслэлийн 30, орон нутгийн 25 нийт 55 шалгалтын төвд Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна.
Шалгалтын цахим бүртгэлд нийт 49014 шалгуулагч бүртгүүлжээ.
Шалгуулагчид шалгалтад очихдоо:
- Бүртгэлийн хуудас /өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
- Шалгалт өгөх газар, анги танхимын мэдээлэл бүхий суудлын хуваарь /өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч, асуулга судалгааг бөглөөд хэвлэж авна/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг баримтаа авч очно.
Шалгалтад гар утас, таблет, ухаалаг цаг, ном, дэвтэр, ноорог цаас, бал, томьёо, томьёоны хураангуй, тооны машин, чихэвч зэрэг хууран мэхлэх зорилготой бусдад саад болох эд зүйлс авч орохыг хориглоно.
