Шакирагийн хөгжим, ертөнц нэг дор амиллаа


Колумбын дуучин Шакира дэлхийн аялан тоглолтоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ тайзны хувцаслалт, загварын сонголтоороо дахин олны анхаарлыг татаж байна. Түүний тод өнгө, зоримог хийц бүхий тайзны төрх нь Латин хөгжмийн эрч хүчийг илэрхийлэхийн зэрэгцээ орчин үеийн загварын чиг хандлагатай хосолжээ.

Шакира сүүлийн жилүүдэд зөвхөн хөгжмөөрөө бус, хувцас загварын ертөнцөд үзүүлж буй нөлөөгөөрөө ч онцлог болж байна. Тэрээр концерт бүртээ өвөрмөц хэв маяг бүхий хувцас сонгож, өөрийн уран бүтээлийн өнгө аясыг загвартай хослуулан хүргэдэг.

Түүний дэлхийн хэмжээний аялан тоглолт сая сая үзэгчийг татаж байгаа бөгөөд тоглолтын тайз засал, бүжгийн үзүүлбэр, хувцаслалт нь хөгжмийн шоуны салбар дахь шинэ жишиг тогтоож байна гэж шүүмжлэгчид үнэлжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дууг дуулсан нь түүнийг дэлхий дахинаа дахин баталж шүтэн бишрэгчдийнх нь бахархлыг төрүүлээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *