2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтын үеэр түүхэндээ анх удаа АНУ-ын “Super Bowl” загвараар завсарлагааны шоу зохион байгуулахаар болжээ. Тоглолтын дундуур дэлхийн хэмжээний одод болох Шакира, Моданна болон BTS хамтран тоглохоор болсон талаар ФИФА мэдээлсэн байна.
АНУ-ын Нью Жерси муж дахь MetLife цэнгэлдэх хүрээлэнд долоодугаар сарын 19-нд болох шигшээ тоглолтын шоуг Британийн алдарт хамтлаг болох “Coldplay”-ийн гоцлол дуучин Крис Мартин болон “Глобал Ситизен” байгууллага хамтран зохион байгуулах аж. Энэхүү арга хэмжээ нь хөгжим, хөлбөмбөгийг нэг тайзан дээр нэгтгэсэн хамгийн том үзүүлбэрүүдийн нэг болно гэж ФИФА онцолжээ.
Гэсэн хэдий ч уг шийдвэр хөлбөмбөгийн хүрээнд маргаан дагуулж байна. Зарим хөгжөөн дэмжигчид тэмцээнийг илүү сонирхолтой болгоно гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь ДАШТ-ийг хэт арилжааны шинжтэй болгож, тоглолтын уламжлалт 15 минутын завсарлагыг уртасгаж магадгүй хэмээн шүүмжилжээ.
FIFA өмнө нь 2025 оны Клубүүдийн дэлхийн аваргын шигшээ тоглолтын үеэр завсарлагааны шоу туршиж байсан бөгөөд 2026 оны ДАШТ-д энэ туршлагыг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Reuters
