Ш.Энхийн-Од NBA драфтад багтсангүй


Ш.Энхийн-Од АНУ-ын NBA 2026 оны драфтад албан ёсоор нэрээ дэвшүүлсэн ч энэ удаагийн драфтад сонгогдож чадсангүй.

Түүний аав МУГТ Ц.Шаравжамц “Зүгээр ээ, монголчууд аа. Одоо зуны лигийн багаа сонгоно, боломж байгаа. Анхаарал хандуулж, сэтгэлээ зориулсан та бүхэндээ баярлалаа” хэмээн цахим хуудсандаа сэтгэгдлээ илэрхийлсэн байна. 

Тэрбээр өмнө нь “Аав хүний хувьд нойр муутай хоногууд үргэлжилж байна. NBA драфтын хариу яаж ч гарч болно. Гэхдээ миний хүү хийдгээ хийчихсэн. Үргэлж сайн байсан, сайн байсаар ч байх болно. Хүү минь таван настайгаасаа хойш тууштай зүтгэж, мөрөөдлөө бүтээсээр” гэж хүүдээ урам өгч байжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *