10 хүн тутмын 8 нь газраа өмчилж авч чадаагүй байна


-“Газрын нөөц дууссан” гэсэн тайлбар өгсөөр 23 жилийг ардаа орхилоо-

АН-ын гишүүн Ц.Баатархүү, П.Батчимэг, Ч.Лодойсамбуу, Ө.Шижир нарын 35 гишүүн Нийслэлийн газар олголтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:  “Хянан шалгах хороо байгуулах ажил маш олон хоног гацаж байна. 2025 онд бидний 35 гишүүн нийслэлийн 1992 оноос хойших нийслэлийн газар олголтод аудит оруулах, газрын харилцааны менежментийг сайжруулах тогтоолын өргөн барьсан ч хэлэлцэхгүй жил гаруй болсон. Энэ асуудлыг үдээс хойших чуулган хуралдаанаар хэлэлцэнэ. Хэн нь ямар санал өгөхийг иргэд харах хэрэгтэй” гэв.

Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийслэлийн  газар олголтыг хянан шалгах түр хороог хэн нь дэмжиж хэн нь дэмжихгүй байгааг иргэд олон нийтэд харуулах хэрэгтэй гэж бодож байна гэлээ.

Хянал шалгах түр хороог 3 зорилгоор байгуулжээ.

Хэвлэлийн хурлын үеэр 2003 оноос Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн хэрэгжилт ямар байгаа харж болно. 23 жилийн хугацаанд нийт иргэдийн 20 хувь буюу таван хүн тутмын нэг нь, 10 хүний хоёр нь л газраа хууль ёсоор өмчилж авсан байна.  Тодруулбал, 10 хүн тутмын 8 нь газраа өмчилж авч чадаагүй байгаа. “Газрын нөөц дууссан” гэсэн тайлбар өгсөөр 23 жилийг ардаа орхисон байна гэлээ.

УИХ-ын гишүүн П.Батчимэг: Газар олголт авлига хулгайн хэрэгсэл болсон гэдгийг иргэд маш сайн мэдэж байгаа. Замбараагүй газар олголтын уршгаар ямар тулгаад барьсан байшин, ногоон байгууламжийг үгүй хийсэн байдлыг харж болно. Хэл ам таталсан “Авлига хороолол” гэх том том орон сууцны барилгууд буулгах нь битгий хэл өнгөө засаад боссон байх жишээтэй. Гудамж талбайг хар, Улаанбаатар өнгө үзэмж гундуу, завгүй, шахцалдсан ийм л байдалтай байгаа.

Газар олгож ирсэн үе үеийн удирдлагууд байнга хэл аманд ордог байсан ч аргацааж өнөөдрийг хүрсэн. Ямар ч шийтгэл авч байсан түүх байхгүй. Ганцхан жишээ хэлэхэд, НИТХ-ын шийдвэрээр Улаанбаатар хотын дүүргүүдэд гаднын шашны байгууллагад дуртай газраа олгодог. Хороолол босгох хэмжээний том том газрууд жил бүр зөвшөөрөл өгч олгож байсныг энд онцгойлон дурдах ёстой томоохон зөрчил мөн.

Ямар журмаар газар олгож байсан, ямар хулгай, зөрчлүүд байгааг нягталж, шалгаж, илрүүлэх, Сонсгол явуулах түр хороо байгуулагдсан. Энэ ажлыг иргэдтэйгээ хамтарч хууль журмын дагуу хариуцлагатайгаар хийх болно.

УИХ-ын гишүүн Л.Лодойсамбуу: Өнөөдрийг хүртэл хэн төрийг удирдаж байна вэ гэвэл төрийн эрхийг барьж байхдаа хонгил угсарсан хүмүүс л төр удирдаж байгаа юм байна аа гэдгийг харж болно.

Газар ярихаар хэний эрх ашиг хөндөгдөх вэ? М.Энхболдынх. Их хурлын индэр дээрээс “Би чамд сайн санаж газар өгөө биз дээ” гээд зарлаад сууж байсан хүн. Н. Энхбаяр гэж хүн хажуу талын Өргөөгийн энэ газрыг надад өгсөн ш дээ, одоо авах гээд байгаа юм уу гээд уурлаж байсан түүхтэй.

Хэн нэгнийг ялласан ажил гэхээсээ илүү буруу зөвийг ялгах ёстой юм. Газрын алигатай холбоотой асуудлыг оношлоё, эмчилье гэвэл өнгөрснийг ярихаас өөр аргагүй. Өнгөрснийг ярихаар хэдхэн хүнийг ярихаас өөр аргагүй болоод байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *