УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар /2026.6.26/ Засгийн газраас 5 дугаар сарын 6-ны өдөр өргөн барьсан Татварын багц хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Үүнд:
- Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Хувь хүний орлогын албан татварын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.1 хувийн саналаар эцэслэн батлав.
Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Уг хуулийн төсөл эцэслэн батлагдсаны дараа ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Татварын багц хуулийн онцлох заалтын талаар мэдээлэл өглөө. Татварын багц хууль батлагдсанаар эдийн засаг 0.7 хувийн функцээр өсөх магадлалтай гэж тооцож байгаа юм.
Онцлох заалтуудаас дурдвал:
- НӨАТ төлөгчийн босго 50 саяас 400 сая болов
- Цалингийн шатлалыг нэмснээр жилийн 36 сая хүртэлр орлоготой иргэний 792000 төгрөг хүртэлх орлогод ногдуулах ХХОАТ-ыг 100% чөлөөлнө
- 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой 180 мянга орчим ААН-ийн татварын ачааллыг 1%-д хүргэнэ
- 6-10 тэрбумын ашигтай ААН 15 хувиар татвар төлөх дундын шатлал нэмснээр 600 гаруй ААН-ийн татварын ачаалал буурна
- Өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаахгүй. Орж ирэх мөнгөн хөрөнгийн 30%-ийг дансанд үлдээнэ.
- ААНОАТ, ХХОАТ-ын тайлан тушаах хугацааг сунгаж, оновчтой болгоно
- Алдангийн дээд хэмжээ 50 хувиас хэтрэхгүй
- Татварын тайлан задруулах хугацааг 2 жил хүртэл сунгана
- НӨАТ төлөх хугацааг 2 сар хүртэл хугацаагаар сунгана
- Иргэний өөрийнх нь өмч, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос авдаг 2 хувийн татварыг цуцалж, ойлгомжгүй татвараас чөлөөлнө.

One response to “НӨАТ төлөгчийн босго 50 саяас 400 сая болов”
1