Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ 2026 оны 7 дугаар сарын 1-ний дотор бүртгүүлнэ


Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэг хүлээдэг. Хуулийн дагуу хуулийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ 2026 оны 7 дугаар сарын 1-ний дотор бүртгүүлэх аж.

Хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлэн аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандан бүртгүүлэх юм байна. Үүнд:

  1. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл (УБ-12 маягт) – маягтыг үнэн зөв бөглөж, шаардлагатай хавсралтын хамт ирүүлэх; https://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  3. Эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар болон F-регистр бүхий оршин суух зөвшөөрлийн үнэмлэхийн хуулбар;
  4. Үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий гадаадын хуулийн этгээдтэй бол тухайн улсын эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, түүний орчуулгын баталгаажуулсан хувь.

Мөн хуулийн этгээд нь цахимаар бүртгүүлэх боломжтой бөгөөд E-Business.mn системд нэвтэрч “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч өөрчлөх” үйлчилгээг сонгон бүртгэлээ хийж болох юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *