Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, 2028 оны УИХ-ын сонгуульд бэлтгэх ажлыг хариуцах Сонгуулийн стратегийн байгууллагыг байгуулснаа өнгөрсөн 7 хоногт танилцуулсан. АН-ын дүрэмд сонгуулийн бэлтгэл ажлыг сонгуулиас хоёр жилийн өмнөөс эхлүүлж, зохион байгуулалтад орох тухай заасан байдаг.
Үүний хүрээнд 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй Ардчилсан намын гишүүд болон Үндэсний бодлогын хорооны гишүүдийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ.
15 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн стратегийн байгууллагыг АН-ын дарга О.Цогтгэрэл даргалах бөгөөд удирдан зохион байгуулж, сонгуулийн бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах юм.
О.Цогтгэрэл энэхүү сунгааг “Төрийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийн дотоод сунгаа нь улс орон, ард иргэдийн ахуй амьдралд тулгамдаад байгаа асуудлыг хэн, хэрхэн, яаж шийдэх вэ гэдэг бодлогын мэтгэлцээн байна” гэж хэлсэн.
