Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7 дугаар сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа


Эрчим хүчний салбарынхан өнөөдрөөс буюу энэ сарын 30-аас улс орон даяр ажил хаялт зарлах тухайгаа мэдэгдсэн. Тэд цалингаа 30%-иар нэмэгдүүлэх санал гаргасан бол Эрчим хүчний сайд Б.Найдалаа одоогийн байдлаар 30%-иар нэмэгдүүлэх боломжгүй, харин эхний ээлжид бүх нийтээр нь хавтгайруулахгүй 10%-иар нэмнэ гэсэн тайлбар өгсөн юм.

Тэгвэл 2026, 2027 онд цалинг үе шаттайгаар 30%-иар нэмэгдүүлэх санал ирүүлж, хэлэлцээ эхлүүлэх боломж бүрдсэн гэж үзжээ. Тиймээс ажил хаялтыг 7 дугаар сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлуулсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *