Бусдын регистрийн дугаарыг ашиглан 20 жил Монгол Улсад хууль бусаар оршин суусан гадаадын иргэнийг оллоо. Тухайн иргэн өөр улсад урт хугацаагаар ажиллахаар явсан Монгол Улсын иргэний бичиг баримтыг ашиглан 20 жилийн турш амьдарч байжээ. Ингэхдээ жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх гаргуулан авчээ.
СХД-ийн Цагдаагийн газрын 3-р хэлтсийн эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.
