Д.Г нь нийтийн албан тушаалтан буюу Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаартай тушаалаар “Дэлхийн шилдэг их сургуулийг бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй суралцагч нарт 421,530 ам.доллар (1,433,986,045 төгрөг), 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 447,991,689.25 төгрөгийг тус тус шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон байжээ.
Энэ хэргийг Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
