Оюутолгойгоос Монголын талын хүртэх өгөөж 8 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ


Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж, Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулж чадсан талаар олон нийтэд хандан өнөөдөр /2026.06.30/ мэдээлэл хийлээ.

Зээлийн хүүг бууруулснаар:

Нэгдүгээрт, өмнөх хэлэлцээрээр Оюутолгойн менежментийн зардлыг 2,2 тэрбум ам.доллар буюу 8 их наядаар бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наядаар нэмж чадсан. Засгийн газар 100 хоногийн босгон дээр Хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг 10.5-аас 7.9 болгож, 2.5 хувиар буурууллаа. Зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар болох 22 их наядыг хэмнэв. Монголын талын хүртэх өгөөж 8 их наядаар нэмэгдлээ.

Хоёрдугаарт, 7 жилд нэг удаа Хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг бууруулах цонх нээгдэж, хэлэлцдэг байсныг 3 жил болгож богиносголоо.

Гуравдугаарт, 2037 онд бус энэ жил Монгол Улс Оюу толгойгоос ногдол ашиг авна. Рио Тинтотой тохиролцож чадлаа. Хэлэлцээрээр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар буюу 30 гаруй их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар буюу 13 их наядаар нэмэгдүүллээ.

Н.Учрал хэлэхдээ “Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулагчтай цаашид тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл дүүрэн байна” хэмээв.

Мөн төрийн наадмын өмнө Монгол төр эрх ашгаа хаанахын хэний ч өмнө хамгаалж чаддаг гэдгийг нотлон харуулж чадлаа гэлээ.

Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Бид ардчилсан чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж манай улсад хөрөнгө оруулсан хэнийг ч болов өөрийн мэт хамгаалж хамтран ажиллах болно гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *