ДАШТ спортын дурсгалын эд зүйлсийн дуудлага худалдааг идэвхжүүлэв


2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ид өрнөж буйтай зэрэгцэн дэлхий даяар спортын дурсгалын эд зүйлсийн зах зээл эрчимжиж байна. Домогт тоглогчдын өмсөж байсан өмсгөл, гарын үсэгтэй бөмбөг, медаль, хуучны зурагт хуудас зэрэг ховор үзмэрүүд дуудлага худалдаанд өндөр үнээр зарагдаж байгаа бөгөөд цуглуулагчдын сонирхол эрс нэмэгджээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ДАШТ зэрэг томоохон тэмцээний үеэр спортын түүхэн үнэ цэнтэй эд зүйлсийн эрэлт тогтмол өсдөг. Ялангуяа Лионель Месси Криштиану Роналду Диего Марадона Пеле зэрэг домогт хөлбөмбөгчдийн өмсгөл, гарын үсэгтэй эд зүйлс хамгийн өндөр үнэд хүрдэг байна.

Дуудлага худалдааны компаниудын мэдээлснээр сүүлийн жилүүдэд спортын дурсгалын эд зүйлсийг зөвхөн хөгжөөн дэмжигчид төдийгүй хөрөнгө оруулалтын нэг хэлбэр гэж үзэх хүмүүсийн тоо нэмэгдсэн бөгөөд ДАШТ-ий үеэр энэ зах зээлийн арилжааны хэмжээ улам тэлэх төлөвтэй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *