Улсын хэмжээнд өнөөдөр (2026.07.01) Дорнод аймгийн Халхгол суманд 4, Матад суманд 1, Баянтүмэн суманд 1, Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1 буюу нийт 7 ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.
Үүнээс Дорнод аймгийн Халхгол, Баянтүмэн суманд гарсан 3 гал түймрийг бүрэн унтрааж, Дорнод аймгийн Халхгол сумын “Адаг дулаан” гэдэг газар гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа.
Харин Дорнод аймгийн Матад, Халхгол, Хөвсгөл аймгийн Тариалан сумдад гарсан 3 гал түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.
