Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатараас ирүүлсэн 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Иргэний зориг ногоон намын 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус XIII Их хурлаас баталсан намын дүрэм /Шинэчилсэн найруулга/-ийг бүртгүүлэх” тухай өргөдөл, мөн 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн өргөдлийг хэлэлцээд намын дүрмийг “хууль, дүрэмд нийцсэн” үндэслэлээр бүртгэж шийдвэрлэв.
Харин 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Онц их хурлаас сонгогдсон гэх намын дарга Р.Батболдоос ирүүлсэн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Намын даргаар сонгогдсон болон дүрмийн өөрчлөлтийг шинэчлэн баталсныг бүртгүүлэх” тухай өргөдөл, мөн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тайлбарыг хэлэлцээд “намын дүрэмд заасан журмын дагуу явагдаагүй” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханаас санал авахаар ирүүлсэн “Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл”, “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, Сангийн сайд З.Мэндсайханаас санал авахаар ирүүлсэн “Төсвийн хөрөнгө оруулалт удирдлагын тухай /анхдагч/ хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулж ирүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”- тэй тус тус танилцаж, санал хүргүүлэхээр тогтов.
Түүнчлэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас санал авахаар ирүүлсэн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл”-тэй танилцлаа.
