Ерөнхий сайд Н.Учрал: ТӨХК-ийн захирдуулын цалин 53.1 хувиар буурна


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хууль батлагдлаа. Ингэснээр төрийн өмчит компаниуд улс төрийн нөлөөнөөс салж байна хэмээн мэдэгдлээ.

Мөн зардал нь захирлын урамшуулал бус эх орондоо өгөөж бүтээдэг шинэчлэл эхэллээ. Цаашид ашиггүй төрийн өмчит компани гэж байхгүй. Дахиж хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. Захирлуудын цалин дунджаар 53.1 хувиар буурна гэлээ.

  • Үр ашиггүй зардал, илүүдэл бүтэц, оффисын түрээс байхгүй болно.
  • Илүү мэргэжлийн удирдлагатай, ил тод, хариуцлагатай ажиллана.
  • Засаглал, бүтээмжийг олон улсын түвшинд хүргэхээр дэлхийн шилдэг 12 компанид хамтран ажиллах санал хүргүүлсэн. Наадмаас өмнө хамтын ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөлөө.

Тэрбээр хэлсэн үгэндээ хуулийг дэмжиж баталсан Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсгийн хамт олонд баярлалаа. Олон жилийн төрийн өмчит компанийн дуусдаггүй яриа дууслаа гэдгийг онцоллоо.

ТӨК-иуд дээр жаахан хөдөлгөөн хийхээр “Засгийг чинь огцруулна шүү” гэж дарамтлаад байдаг. Яг үнэндээ би зовлон ихтэй. ТӨК-иудын захирлын цалинг 53 хувиар бууруулна гэдгээ хатуу, хариуцлагатайгаар хэлье. Шинэ шатлал руу оруулна.Төрийн өмчийн компаниудын тоог цөөрүүлнэ. Араас битгий яриад байгаарай гэдгийг ч бас анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *