Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа нарт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монголын эстрад урлагийн салбарт өөр өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон хоёр дуучин ийнхүү Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ.

