П.Батсайхан: Ардчилсан хувьсгал эхэлснээс хойш бизнесийн салбарт зүтгэлээ. Энэ мөчид ээж аавыгаа, хамтдаа бизнесээ эхэлсэн ахыгаа үгүйлдэг юм байна. Энэ бол нэг хүний амжилт биш, амжилтын үндэс болсон хамт олондоо баярлалаа.
Аав Д.Пүрэв: Төр засаг хүүгийн маань хөдөлмөрийг өндөр үнэлж өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсанд туйлын их баяртай байна.
“Шунхлай” групп 30 гаруй жилийн түүхтэй. Үйлдвэрлэл, худалдаа, технологи зэрэг 8 чиглэлийн 30 орчим охин компанитай. Дотоодын 10 мянга гаруй ханган нийлүүлэгч, хамтрагчид, 7500 үндсэн ажилтантай болж өргөжжээ. Монгол Улсын 21 аймагт хүрч үйл ажиллагаагаа явуулан, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байна.
“Шунхлай” групп анх 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бид 30 жилийн хугацаанд 7500 орчим ажилтантай, 30 орчим охин компанитай, өдөрт 2 тэрбумын татвар төлдөг, 2 их наяд төгрөг давсан борлуулалтын орлоготой болж хөгжжээ.
“Шунхлай” групп нь улс эх орныхоо өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ямагт өндөрсгөж, нийгмийн хариуцлагаар тэргүүлэн, тогтвортой хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, дэвшилтэт технологи, инновацыг цаашдын хөгжлийн суурь болгон ажиллаж байна.
