Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулав.
Энэ өдөр “Шунхлай” группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Мөн “Олимпын өвөө” хэмээн олноо алдаршсан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Магванд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Мөн “Монполимет” группийн үүсгэн байгуулагч Цэдэнгийн Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо.
Энэ өдөр шагнал авсан зарим хүний нэрсийг толилуулъя:
- Т.Ариунаа, Б.Сарантуяа, И.Одончимэг нар Ардын жүжигчин
- Монгол Улсын Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат эмч, хүндэт багш, зөвлөх эмч Дашжамцын Авирмэд “Ардын эмч”
- УДЭТ-ын жүжигчин, Ж.Пүрэвдорж “Монгол Улсын гавьяат жүжигчин”
- Ардын дууч Даваагийн Бурмаа “Монгол Улсын гавьяат жүжигчин”
- “Алтан Гар” Монгол Улсын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны хүндэт зөвлөх, Дэлхийн гоо сайхны холбооны эрэгтэй секторын дэлхийн шүүгч Догсом Одхүү “Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан” боллоо.
- ДБЭТ-ийн дуучин Ө.Цэрэнчунт “гавьяат жүжигчин” цолоор шагнууллаа.
