ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САРЫН


ЕСӨН УЛААН ХАР ЛУУ ӨДӨР

Аргын тооллын 7 сарын 17, Сугар гараг. Билгийн тооллын 3, Их морь одтой, хар луу өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:11-20:46. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *