ЕСӨН УЛААН ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын 7 сарын 26, Адъяа гараг. Билгийн тооллын 12, Гар одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:21-20:37. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.