Нийслэлийн хэмжээнд он гарсаар Туул голд 5 том хүн, 2 хүүхэд голын усны ослоор амиа алдсан. Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна.
Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Яармагийн гүүрний хойно хүүхэд усанд живж алга болсон гэсэн дуудлага өчигдөр /2026.07.06/ 18:29 цагт иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүн 7 болон 11 настай хоёр хүүхдийг эрэн хайж, осолдож нас барсан байдалтай олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Ойрын өдрүүдэд халалт үргэлжилж, зарим үед түр зуурын аадар бороо орохыг ЦУОШГ-аас мэдээлж байна
Иймд иргэд,
- Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид өдрийн цагт хүүхэдтэйгээ харилцаа холбоотой байж, анхааруулга сэрэмжүүлгийг өгч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах,
- Гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх,
- Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
