Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нар гавьяат боллоо


“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд болон тус хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж, энгэрээ мялаалаа.

Олон жилийн турш Монголын рок поп урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван хит дууг сонсогчдынхоо хүртээл болгосон гавьяаг нь үнэлж ийнхүү гавьяат цол хүртээлээ.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон, медалиар шагнаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *