Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваа үргэлжилж байна.
Шагайн харваа өсвөрийн харваагаар эхэлсэн. Тэгвэл үндэсний их баяр наадам өсвөрийн багийн харвааны шигшээ 8 баг шалгарлаа. Тэмцээн 7 дугаар сарын 12-ны өдөр үргэлжилнэ.
Өнөөдөр шагайн харваа ахмадын харваагаар үргэлжилж байна. Ахмадын 31 багийн 248 харваач цэц мэргэнээ сорино.
Оноо мэргэн, хараа хурц, уухай нь цээл байх болтугай.


