Урианхай сурын харваанд Б.Үнэнбат 27 оноогоор түрүүлж, урианхай сурын цэгц харваач боллоо


Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өчигдөр боллоо. 

21 аймаг, есөн дүүргээс Урианхай сурын дархан мэргэн 1, хошой мэргэн 6, улсын мэргэн 15, улсын цэгц харваач 9, улсын хавт харваач 10, аймаг спортын цолтой 200, залуу харваач 90, нийт 315 харваач цэц сорив. 

Тэднээс Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, Алдар спорт хороо үндэсний сурын багийн тамирчин залуу харваач  Б.Үнэнбат 27 оноогоор түрүүлж, Урианхай сурын цэгц харваас цолын болзол хангалаа. 

Мөн Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, Хүч спорт хорооны тамирчин, спортын мастер Э.Бумбаяр 25 оноогоор дэд байр эзэлж, улсын мэргэн цолын болзол хангав. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *