Арьс, ширний үйлдвэрүүдийн нүүх зардал болон технологийн шинэчлэлд хөнгөлөлттэй зээл олгоно


Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-тай холбоотой асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дулааны цахилгаан станц, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг 2028 онд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөж, нийслэлийн төсвөөс нийт 224.6 тэрбум төгрөг зарцуулахаар баталснаас энэ онд 50 тэрбумыг тусгажээ.

Сайд Ц.Идэрбат “Аж үйлдвэрийн паркийн бэлэн бүтэц дээр хувийн хэвшлүүд мах, арьс ширний үйлдвэрүүд барихаар хөрөнгө оруулалт хийгээд ороод ирвэл нэн хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн болсон. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хэрхэн авч явах вэ гэдэгт нийслэлийн шинэ удирдлагуудтай уулзана. Нийслэлийн зүгээс Эмээлт эко аж үйлдвэрийн парк дээр анхаарал хандуулж, хэрэгжүүлэхийн төлөө явна. Дээрээс нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаанд явуулж буй арьс ширний 20 гаруй аж ахуйн нэгжийг нүүлгэх асуудал дээр ХХААХҮЯ хамтарч ажиллана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *