Прокурор 2,859 хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн


Прокурорын байгууллагаас эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээллийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан 1,669 шийдвэрийг, хэрэгсэхгүй болгосон 836 шийдвэрийг тус тус хүчингүй болгож, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан 1837 шийдвэрийг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж, 1224 дүгнэлтийг шүүхээр хянан хэлэлцүүлж, 1118 буюу 91 хувь нь биелжээ. 

Прокуророос хууль тогтоомжийн хэрэгжилтийг 185 удаа шалгаж, 61 удаа судлан нийт 6,501 зөрчлийг илрүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудад 110 шаардлага хүргүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулж, 71 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ. 

Прокурор зөрчил шалган шийдвэрлэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд 21,383 удаа, захиргааны хэргийн шүүх хуралдаанд 90 удаа тус тус оролцсон.

Зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 47 тэрбум 146 сая төгрөгийн хохирол учирснаас 26 тэрбум 948 сая төгрөг буюу 57 хувь нь нөхөн төлөгдсөн байна. 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар эрх бүхий албан тушаалтнаас нийт 3,859 санал гаргасныг хянаад 13 саналыг хүлээн авахаас татгалзсан бол эрх бүхий албан тушаалтнаас прокурорын зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүй тохиолдолд  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа 15 удаа явуулсныг хянаад 1 ажиллагааг хүчингүйд тооцсон байна.

Хүнийг саатуулах эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа байдалд  хяналт тавихдаа эрх бүхий албан тушаалтнаас саатуулах эрх хязгаарлах арга хэмжээг 13 хүнд үндэслэлгүй авсныг илрүүлж сулласан.

Дээрх ажлын хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2,859 хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн ажилласан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *