Монгол Улсын Даян Аварга Б.Орхонбаярт 1 тэрбум төгрөг, Lexus LX 600, харцага, Т.Өсөх-Ирээдүйд Toyota Land Cruiser 300, начин Н.Амгаланбаатарт Toyota Land Cruiser 300 гардууллаа


Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа.

Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд түрүүлж Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Баярсайханы Орхонбаяр, Монгол Улсын начин цол хүртсэн Нямсүрэнгийн Амгаланбаатар, Монгол Улсын харцага, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй нарыг Шунхлай Группийн баяр наадмын гал дээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тод Манлай Уяач, Шунхлай группийн Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайхан, АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг болон Группийн хамт олон, зочид төлөөлөгч нар хүндэтгэн хүлээн авч, түүхэн амжилтыг нь хамтдаа тэмдэглэлээ.

Монгол түмний бахархал болсон энэхүү эрхэм алдрыг нэр төртэй авч явж, хүч тэнхээ нь улам бадарч, хийморь золбоо нь үргэлж өөдөө байж, Монгол бөхийн сүр хүч, өв соёлыг үеийн үед мандуулан, даян дэлхийд дуурсгаж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *