Ирэх өвөл 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авна


Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаанаар 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний явц болон Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжүүлэх Нүүрс-пиролизын үйлдвэр төслийн хэрэгжилтийг хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4128 өрх буюу нийт 5000 өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлээд байна.

Энэ нь гэр хорооллын айл өрхүүдийг утаагүй, илүү цэвэр, аюулгүй халаалтын шийдэлд үе шаттайгаар шилжүүлэх ажлын бодит үр дүн болж байна.

Ирэх өвлийн бэлтгэлийг хангах хүрээнд 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авах нээлттэй тендерийг зарлаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 180 мянган тонн эрчим хүчний нүүрс татан авч эхэлсэн.

Үүнээс 120 мянган тонноор шахмал түлш үйлдвэрлэн айл өрхүүдийг хангах, үлдсэн 60 мянган тонныг дулаан, эрчим хүч үйлдвэрлэх байгууллагуудад нийлүүлэх юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *