Ховд аймгийн Жаргалант суманд энэ сарын 20-ны өдөр бүртгэсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын баталгаажуулах шинжилгээний хариу эерэг гарч, тарваган тахлын хүний өвчлөл болох нь батлагдлаа.
Нэгдүгээр хавьтлын 12 иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Иймд тарвага агнах, барих, тарваганы мах, эд эрхтэнтэй харьцахгүй байх, үхсэн болон өвчилсөн мэрэгч амьтанд хүрэхгүй байхыг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа.
