Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой NTV телевизийн сурвалжлах баг Эрдэнэт хотын 50 жилийн ойн нээлтийн үеэр зарим зүйлийг тодрууллаа.
-Бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол Улсын маань Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтэн болгосны ой гэж хэлж болно. Эрдэнэтийг бүтээн байгуулахад оролцож байсан анхдагчдад мөргөе, та бүхнийг шүтэж амьдардаг.
Эрдэнэт үйлдвэрийг, Эрдэнэт хотыг бүтэн болгоход авьяас чадвар, ухаан, эр зоригоо дайчлан оролцсон тэр хүмүүсээр бахархаж явдаг гэдгийг хэлэхийг хүсэж байна. Энэ чинь тал байлаа шүү дээ.
Цаашдаа энэ сайхан үйлдвэр монгол түмний үйлдвэр болоосой, монгол иргэд хувь хүртэх эрх нээгдээсэй. Тэгвэл энэ үйлдвэрийн ирээдүй баталгаатай болно.
Одоо болтол Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголынх болсонд амаа барьж явдаг улс бий шүү. Эрдэнэт үйлдвэрийн хувийг популизам биш яг сонгодог утгаар нь эзэмшүүлэх замыг нээж өгөөсэй, нээгдэнэ гэдэгт итгэж байна.
-Таныг ирснээс хойш тантай холбоотой маш олон зүйл ярьж байна.
-2023 оны 9 дүгээр сард Стэнфордын их сургууль руу явсан, тэдний урилгаар. Хоёр жил гаруй болоод ирлээ. Янз бүрийн яриануудад үндэстэй юм бол бага шүү. Манай хүүхдүүд сайн байгаа. Манай хүүхдүүдийн хувь заяанд их санаа зовж явдаг юм шиг байгаа юм. Сайн байгаа шүү.
-Тагнуулын ерөнхий газар, АТГ зэрэг газруудад тайлбар мэдээлэл авсан уу, шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан. Тийм юм болсон уу?
-Ерөнхийлөгчөөс больсноос хойш нэлээн хэдэн жилийн дотор шалгаж байгаад дууссан. Тэр шалгаж байсан улсуудад нь л хэрэгтэй байсан юм болов уу даа. Улс төрд нь хэрэгтэй байсан юм болов уу даа. Интерполоос “Таны тухайд ямар нэгэн асуудал алга” гэж хэлсэн.
