Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар мопед, скүүтер, түүнтэй адилтгах тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо 18 нас хүрсэн байх, жолоодох эрхийн сургалтад хамрагдсан байх, явган хүний замаар зорчихгүй байх зэрэг хэд хэдэн үндсэн зохицуулалтыг хуульчилсан.
Хуулийн хэрэгжилтийг заавал хэрэгжүүлэхийг шаардана хэмээн өнөөдөр /2026.7.27/ УИХ-ын дарга С.Бямбацогт хэллээ.
- 18 нас хүрээгүй хүүхдэд мопед, скүүтер жолоодож замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, асран хамгаалагчийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Явган хүний замаар скүүтер, мопедыг зорчуулахыг хориглоно.
- Тээврийн хэрэгслээ хуулийн дагуу бүртгүүлнэ.
- Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай болон тогтоосноос бусад газарт байршуулахыг хориглох зэрэг заалтууд багтсан юм.
