Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир: Бүх түвшний боловсролын байгууллага ажлын байранд үйл ажиллагаа явуулахгүй. Бүгд ажил цахимд шилжинэ. Оюутан, сурагчид сургууль руу очих шаардлагагүй.
Боловсролын яамнаас 3-4 янзын зохицуулалт хийж байна. 8 дугаар сарын 17-ноос СОР17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үндсэн үйл ажиллагаа эхэлж гадаадын 2800 гаруй зочид, эдгээр зочдод үйлчлэх дотоодын хүмүүсийн хөдөлгөөн эхэлж байгаа учраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Бүх түвшний боловсролын байгууллага ажлын байранд үйл ажиллагаа явуулахгүй. Бүгд ажил цахимд шилжинэ. Хичээл сонголт, нэмэлт элсэлт 100 хувь цахимд шилжинэ. Мөн дотуур байрны бүртгэл 9 дүгээр сарын 14-наас эхлэх юм байна.
Оюутан, сурагчид сургууль руу очих шаардлагагүй хэмээн өнөөдөр болсон 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийх үеэр хэллээ.
Түүнчлэн оюутнуудын хичээл 9 дүгээр сарын 1-нээс эхлэхгүй, 14-нөөс хэвийн үргэлжилнэ. Энэ хугацаанд сургууль дээр ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхгүй учир очих шаардлагагүй гэв. ууд 9 дүгээр сарын 1-нээс 14 хүртэл цахимаар хичээллэх юм байна.
Харин ЕБС, цэцэрлэгүүд 9 дүгээр сарын 1-нд хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм байна.
