7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн /Хялгант баг/, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Сэлбэ, Хангай нурууны араас усжих Чулуут, өврийн Байдраг, Цагаантуруут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-55 см нэмэгдсэн.
Маргааш буюу 29-нд Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум, Чулуут гол Өндөрулаан сум, Байдраг гол Бууцагаан сумын Баянбүрд баг орчимд усны түвшин 10-20 см тус тус нэмэгдэх хандлагатай.
Өнөөдрийн байдлаар Хархираа /Тариалан сум/, Туул /Лүн/ гол үерийн түвшинг 5-10 см давсан байдалтай элбэг устай хэвээр байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэд голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхаарууллаа.
