Шатахууны нөөц сав барих ажил эхэллээ


2028 он гэхэд улсын ердийн хэрэглээний 3 сар хүртэл хугацааны нөөц хадгалах чадалтай болно. Хувийн хэвшилтэй хамтарч 22 ш шатахууны нөөц сав барих ажил эхэллээ.

Бүтээн байгуулалтын ажлууд стратегийн гол байрлалууд болох Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг аймагт хэрэгжүүлж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжиж байгаа төслүүдийн бүтээн байгуулалтын явц шалгалаа. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2024-2028 онд шатахууны нөөц хадгалах агуулах савны хүчин чадлыг 3-6 сараар нэмэгдүүлэх зорилт тавьсан байдаг.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд багтаан хувийн хэвшлүүдтэй хамтарч улсын хэмжээнд 150 мянган м/кубээр хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлнэ. 2027 оны 8-р сар гэхэд 300 мянган м/кубийн хүчин чадлыг бий болгоно. Үр дүнд улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг хадгалах чадалтай болно гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *